Нvvр |  Мэдээ Мэдээлэл | Web Admin
  Танилцуулга
 
  Хэл сонго
 
  Санал асуулга
Vр дvн
Нvvр

Хүнсний Инженер Биотехнологийн сургууль
                      Мэндчилгээ
 

Монгол улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг их   уурхай Хүнсний Инженер Биотехнологийн сургуулийн эрдэмтэн багш, хамт олон та бүхэнтэй мэндчилж байна. ХИБС нь анх 1971 онд МУИС- ийн Техникийн механикийн тэнхимд хүнсний үйлдвэрийн инженер механик, нийтийн хоолны технологи мэргэжлээр элсэлт авч тулгын чулуугаа тавьсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хүнсний салбарын инженер техник, технологийн болон  менежмент, биотехнологи, микробиологийн чиглэлүүдээр нийт 2460 мэргэжилтэн төгсгөсөн бөгөөд манай төгсөгчид  монгол орны өнцөг булан бүрт үндэсний үйлдвэрлэл,эрдэм шинжилгээний  байгууллага, бизнесийн ачааны хүндийг үүрч төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явна.  Манай улсын боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийг манлайлагч ШУТИС- ийн 17

  бүрэлдэхүүн  сургуулийн нэг  ХИБС нь их сургуулийн удирдлагын профессорын системээр ажилладаг 6 баг, 2 эрдэм шинжилгээний төв, 10 мэргэжлээр 1500 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.Тус сургуульд 46 профессор, багш байгаагаас шинжлэх ухааны доктор(Sc.D)  4, доктор (Ph.D) 17, профессор 7, дэд профессор 8, гавъяат цолтон 1 ажиллаж байна. Тус сургууль мэдээллийн технологиор дамжуулан мэдээлэл, мэдлэгт тулгуурласан Монгол улсын ХХI Зууны хєгжилд инженер, технологийн боловсролын гүйцэтгэх үүрэг , хариуцлагыг гүнээ ухамсарлаж, их сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлогоо чиглүүлж байна. ШУТИС - ийн хөгжлийн бодлогын цөм нь "E-их сургууль" болох бөгөөд сургалт, судалгаа нийгэмд үзүүлэх үйлчилгээндээ чанарын үсрэлт гаргах зорилт тавиад ажиллаж байна. ХИБС- ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн,  судлаачдыг бэлтгэн, мэдлэг болон инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн инженерийн боловсон хүчнийг бэлтгэх, үйлдвэрлэлд шинэ технологи дамжуулах шинжлэх ухаан, сургалтын чанартай, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд оршино.Мэдээллийн технологийн хурдацтай хөл нийлүүлэн сургалтын технологид мэдээллийн хэрэгсэлийг өргөн ашиглан, сургалтын чанарыг сайжруулан зайн сургалт, Е-сургалтыг их сургуулийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Хүнсний инженер биотехнологийн сургуулийн хамт олон та бүхэнд ажлын их амжилт бүтээл, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Жамбалын ТУЯАЦЭЦЭГ ШУТИС-ийн ХИБС-ийн захирал, доктор (Ph.D)
Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Мэдээллийн Технологийн Тєв